МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ӨӨЛД АМАН АЯЛГУУ

ӨӨЛД АМАН АЯЛГУУ

Өөлд ястан Монгол Улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт суманд /Ховдын Өөлдүүд/ бөөнөөрөө зарим аймагт цөөн тоотой, БНХАУ-ын ШУӨЗО /Шинжьяны Өөлдүүд/, Хөлөнбуйр /Алшаа, Хөлөнбуйрын өөлд/, Цахар /ӨМӨЗО-ны Шилийн гол/-т оршин суудаг.  Өөлд гэсэн нэрийн гарлын хувьд өлгийд буюу өлгийтэй, өөлэй буюу өндөр, өсөлт сайтай, эгэлэтү буюу шувууны нэр, өөл ойл, өөлөх буюу гоёлон засагч гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн үздэг. А.В.Бурдуков “…сайтар ажиглавал Өөлдүүд бол Баядуудтай үнэхээр ойролцоо аялгуугаар ярьдаг ажээ. Баяд, Өөлд хоёрын хэлний аялгууны нарийн ялгааг гярхай хэл шинжээч нар л олох болов уу” хэмээн тэмдэглэсэн байдаг. Өөлд аман аялгууны онцлогоос дурьдвал: хос эгшгийг ихэнхидээ уртаар хэлдэг /туулай-туулаа, орой-ораа, солгой-солгаа, танай-танаа/, эгшгийн дундах г, б, я үсэг нь зарим үгэнд гээгдэж, зарим үгэнд гээгдээгүй /суга-суу, эгэм-ээм, мөгөөрс-мөөрс, хуруу-хурган, нуруу-нурган, дээл-дэвэл, ч, я, к, н, б-гийн ард “и” ордог /чанар-чинар, царай-чирээ, жаргал-жиргал, нялх-нилихх/, з-г ж-гээр зөөлөн-жөөлөн, за-жа, гэзэг-гижиг/, ч-г ц-гээр, ц-г ч-гээр хэлдэг тохиолдол байна /бяцхан-бичкэн, орц-өрчи, ачаа-ацаа, өчигдөр-өцгөлэдөр/, эм үгэнд орсон х, эр үгэнд и-гийн өмнө орсон х-г к-аар /үхэр-үкэр, хэрэг-кэрэг/, зарим үгийн т-г ц,ч-гээр /битгий-бичкээ, богц-богт/, с-г ц-гээр /эвсэх-эвцэх/, г-г х-гээр, х-г г-гээр /дагуул-дахуул, дагах-дахах, хулгайч-хулхаач, малгай толгой-малхаа, толхаа, номхон-номгон, харанхуй-харангуй/ гэх мэт авиа зүйн онцлогоос гадна нутгийн аялгууны /мөөкөө, мөөкөөлүүлээд-бөөрөнхий, өнхрүүлээд, дээлийн энгэр-манз, ооврдых-авч шидэх, нөхөр-одаак, бид нар-маа нар, саадаатаа-хөл хүнд/ өвөрмөц үгсүүд ч байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу