МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮҮЦ БЭЛТГЭХ АРГА

ҮҮЦ БЭЛТГЭХ АРГА

Монголчууд ихэвчлэн намрын дунд сараас хаврын адаг сар хүртэл махан хоол хэрэглэж байсан бөгөөд мах хадгалах нэгэн арга нь үүц хийх юм. Бог малыг төхөөрсний дараа сэврээж өвчүүг салган баруун зүүн хавиргыг хадаж, гуяыг ууц болон аарцагны заадсаар салган сүвээний гурван хавирганы гуравдахь үеэр нь нугална. Ингээд дотор нь бөөр, зүрх, өвчүү, гургалдай зэргийг хийж, урд хойд мөчийг шаант, дунд чөмөг, богтосны бугалган үеэр нугалан хавсарч арьсанд нь боох юмуу уут саванд хийж хөлдөөдөг. Мөн хонины махыг дангаар нь гүзээнд хийх, үхрийн махтай хамт ширлэж боох, үхрийн өөх махыг нь тэнцүүлэн арьс шир, гүзээнд нь боох зэргээр хөлдөөж хадгалдаг. Бог малын махыг жижиглэн мөстэй үелүүлэн модон торхонд хадгалах, эсгий ширмэл уутанд хийж, нүхэнд дарах, чингэлэгт хийх зэргээр махны чанарыг нь хадгалан хаврын тарчиг цагт хэрэглэдэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу