МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮХЭР ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

ҮХЭР ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

Үхэр тэрэгний дугуйг дан модоор хийхээс гадна дугуй нь гол дээрээ эргэхгүй, бүтэн голоороо эргэж байдгаараа онцлогтой. Дугуй нь голдуу дөрвөн мөөрнөөс бүрдэнэ. Тэрэгний мөөр 6 хигээстэй. Үүнд: 2 нь бул хигээсээс, 4 нь мөөрнийх байдаг. Хигээсийг түүшин гэнэ. Үхэр тэрэгний мөөрийн модыг цавчин харуулдаж зассаны дараа хэмжээг загвар тавьж эсгэнэ. Мөөрний урт нь 60см, өргөн нь 10см, зузаан нь 8см байвал зохино. Мөөрийг бөх бат хийхийн тулд түүний углуургын уртыг 100мм орчим зөрөхөөр хийнэ. Мөөрийн углуургадах ажиллагаа морин тэрэгнийхтэй адил байна. Хигээсний урт 80-100мм, зузаан нь 80мм, өргөн нь 50мм, бул хигээсний урт нь 8см, өргөн нь 2см, зузаан нь 10см байна. Бул хигээсэнд гол суулгах 100х100мм хэмжээтэй нүхийг цүүцээр гаргана. Дугуйн хигээсийг хийсний дараа углуурга бүрийг цавуудаж бул хигээсэнд хигээсээ суулгаад завсар зайд нь модон шаантаг мөчид шааж бэхэлнэ. Дараа нь мөөрүүдийг угсарч модон алхаар жигд цохиж углуургуудыг суулгаж, мөөрний уулзварын сэртэнг оолиор цавчина. Арлын хийц хэлбэр нь морин тэрэгнийхтэй адил бөгөөд сумын урт 4000см дөрвөлжиндүү, өргөн зузаан нь тус бүр 800мм байна. Арлын сумны урд үзүүрт болон хөндөл хийхэд зориулан 300мм тутамд нүхийг цүүцээр гаргана. Хөндөл морин тэрэгнийхтэй адил арлын суманд хөндлөө суулгаж цавуутай шаантаг шаана. Хөндлүүдийг хийсний дараа эмээл модоо суманд бэхэлнэ. Эмээл мод нь үхэр тэрэгний эмээл, дэр модны үүргийг давхар гүйцэтгэнэ. Эмээл модонд 150мм зузаан хатуу модыг цавчиж бэлтгэсний дараа үлгэрийг тавьж зураад хөрөөдөн тахирыг сүхээр цавчина. Эмээл модны урт нь 750мм, зузаан нь 100мм байна. Дэр модыг арлын суманд бэхлэхдээ урьдчилан бэлтгэсэн 250мм урттай модон шаантгаар арал, дэр модыг холбож шаантаглана. Тэрэгний голыг сайн хатсан хамгийн хатуу хугараагүй модоор хийнэ. Дугуйн хэсэг нь дөрвөлжин, голдоо бөөрөнхий, урт нь 1600мм байна. Дээрх бие ангиудыг хийсний дараа тэргийг угсарна….Тэргийг шаранд хөллөхөд Тэрэг, Хударга, Буулга, Шоохой, Шоохойн сур буюу дааюу, Боодой /хөмөлдрөг/ буулгыг хус модоор хийж хэрэглэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу