МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮХЭР СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

ҮХЭР СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

Үхэр сүргийг зуны улиралд хариулж маллах нь түүнд сайн тарга тэвээрэг авхуулж ашиг шимийг нь нэмэгдүүлж, арвин сүү, мах авах зорилготой байдагт оршино. Иймээс үхрийг аль болох өндөрлөг, сэрүүвтэр, ус, хужир сайтай, морин агь, ширэг, өлөн, суль, ерхөг, согоовор, шар царгас, ягаан гүцэнг, гичгэнэ, улалж бүхий нуга, хөндий газрыг сонгон, өглөө эрт бэлчээж чийг шүүдэр бүхий ногоонд цатган үд дунд усалж хэсэг амраагаад дахин идээшлүүлж орой услана. Үхэр нь зуны эхэн сард тэнхэрч тэвээрээд зуны адаг сар хүртэл махан тараг авна. Намарших тусам үхэр таана, хөмөл, хиаг, ерхөг, цагаалж зэрэг ургамалтай хээр талын бэлчээрт дуртай байдаг тул ийм нутаг бэлчээрийг сонгон тогтоож хариулах нь чухал бөгөөд өдөрт нэг удаа үдээс өмнө усалж байвал зохино. Өвлийн улиралд уул нурууны өвөр, нам доор, хотгор, хонхор, бэл газар алсын салхи жавар үлээдэггүй нөмөр дулаан, сахлаг өвстэй бэлчээр нутгийг сонгон үхэр сүргээ хариулдаг. Үхрийг хавар цас ханзарч, шар ус гарах үеэс өдөр бүр усалж, урин дулаан болох тусам зөөлөн хөрстэй газар бэлчээж сард хоёр удаа хужирлана. Үхрийн бэлчээр нутгийг зөв тохируулбал өнгө зүс орж, тарга хүч авах нь түргэснэ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу