МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮР ТАРИА, ЖИМС НОГОО СУУЛГАХ, ХУРААХ, ЦАЙРУУЛАХ АРГА

ҮР ТАРИА, ЖИМС НОГОО СУУЛГАХ, ХУРААХ, ЦАЙРУУЛАХ АРГА

Монголын өндөрлөг нутаг уур амьсгал хүйтэн, хур тунадас бага, хяруугүй, хугацаа охор зэрэг байгалийн нөхцлөөс шалтгаалж, тарималын зүйлс нь түүнд тохирсон өвөрмөц байдалтай байдаг. Монгол орны тарималын зүйлсийг ерөнхийд нь амуу будааны зүйл, ногоо жимсний зүйл гэж хувааж болно. Амуу будааны зүйлд Монгол “амуу”, “эрдэнэ шиш”, “нарим”, “сагаг”, “шүлхий”, “тутрага” зэрэг багтаж, ногоо жимсний зүйлд цагаан ногоо, лууван, манжин, төмс, буурцаг, сонгино, сармис, гогод, тарвас, амтат хэмх, өргөст хэмх зэрэг байдаг. Ардууд үрийн боловсрох хугацааг эртнээс ажиж мэдсэнээр их газрын эрс тэс уур амьсгал, хөрс гадаргын байдлаас нөлөөлөх хохирлыг урьдчилан сэргийлж чадах арга хуримтлуулжээ. Нэг ширхэг үрнээс бутлах бутны тоо буюу түрүүний тоог мөн л эрт үеэс олж мэдсэн нь ардын мэдлэг ухааны бас нэг онцлог болой. Атар шимт хөрсний алга дарам газар 5 ширхэг үр, элсэрхэг буюу шим муу хөрсөнд 10-15 ширхэг үр унахаар цацна. Эдгээрээс гарах үрийн унац нутаг бүрд харилцан адилгүй байжээ. “Зургаадай” хэмээх үрийн түрүү, зургаан талтай, улаан шаргал өнгөтэй бөгөөд үр нь мөн ийм өнгөтэй, нэг ширхэг үрнээс нь доод хэмжээ нь 5-10, дээд хэмжээ нь 80-100 ширхэг бут /түрүү/ ургаж байжээ. Хөрсний шим алдагдсан гэж үзвэл хаврын нялх ногоо идсэн бог малыг тариалах талбайдаа хэвтүүлж, өтөг шивхээр борддог байв. Хамгийн түрүүнд арвай, үстэй арвайг, дараа нь буудай, шар будааг хураан авна. Хадсан тариаг “ангис” хэмээх талбайд буюу захад нь тусгай дугуй талбай санд хураана. Дөрвөдүүд үүнийг “харам” гэнэ. Овоолсон тариагаа ишийг нь гадагш, түрүүг нь дотогш харуулж гэр хэлбэртэй нуруулдан хураадаг. Ингэж хураахад тариа салхинд хийсэхгүй, бороонд норохгүй сайн талтай. Тариаг сан дотор хатаах зорилгоор /сангийн диаметр 30-50м, түүнээс ч илүү байдаг/ гэрийн хана хэлбэртэй дугуйлж овоолно. Үүнийг тэрэмлэх гэнэ. Тэрэмлэсэн тарианы голд хүйс гэдэг шон зооно. Энэхүү хүйс нь гишгүүлэн цайруулах морьдыг холбон оруулж, хамгийн голд эргэх морийг бэхлэн уяхад зориулагдана.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу