МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Уламжлалт язгуурын хөгжмийн зэмсгийг Монголчууд ерөнхийд нь 3 хэсэг хувааж улмаар тус бүрийг нь 8 зүйлийн аялгуугаар ангилдаг байжээ. Үүнд: Төмөрлөгийн аялгууны аймаг жигдэлсэн алтан 1. хөөрөг, тэргүүлсэн алтан хөөрөг, дуударам, усан цам гэх мэт гууль, зэсийн зүйлээр үйлдсэн хөгжмүүд. 2. Чулууны аялгууны аймаг- Чулуугаар хийсэн хөгжмийн зэмсэг орно. 3.Чавхдаст аялгууны аймаг- төрийн ятга, их ятга, пийпаа, босоо ятга гэх мэтийн гууль зэсээр хийж хялгас татаж үйлдсэн хөгжмийн зэмсэг орно. 4.Хулсны аялгууны аймаг- Аливаа хулс модоор хийсэн хөгжмийн зэмсэг орно. 5.Хулын /голын/ аялгууны аймаг- багласан бишгүүр, долоон одот хул, ёсон гаригт хуа бадралт баг бишгүүр гэх мэт үйлдсэн хөгжмийн зэмсэг орно. 6.Шорооны аялгууны аймаг- шавар бишгүүр зэрэг шавраар үйлдсэн хөгжмийн зэмсгүүд орно. 7.Ширийн аялгууны аймаг ширээр бүрхэж үйлдсэн хөгжмийн зэмсэг орно. 8.Модон аялгууны аймаг аливаа модоор хийсэн хөгжмийн зэмсгүүд орно. Монгол хөгжмийн урчууд морин хуур, хуучир, экил, цуур, товшуур, лимбэ, шударга, ятга, төмөр хуур, хулсан хуур зэрэг хөгжмийн зэмсгүүдийг нутаг нутгийн онцлогтойгоор урлаж, хийц хэлбэрийг нь боловсронгуй болгосоор ирсэн уламжлалтай. Хөгжмийн зэмсгийн уламжлалт урлалд материалын сонголт, түүнийг боловсруулах арга технологи голлох үүрэгтэй байдаг. Хөгжмийн зэмсгийн урлал нь хөгжимчид, хөгжмийн зэмсэг урлаачдын олон зууны туршид хийсэн эрэл хайгуул, туршлагын үр дүн байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу