МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮНДЭСНИЙ НУМ СУМ УРЛАЛ

ҮНДЭСНИЙ НУМ СУМ УРЛАЛ

Нумын гурван бие буюу гол бүтцэд эвэр, хулс, бодын шөрмөс ордог аж. Дэлхийн олон орны нум сумтай харьцуулбаас манай нум шөрмөстэйгээрээ ялгардаг. Тийм ч учраас эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум гэж хэлдэг. Нум сум харвахаас өмнө нумаа “эвшээлгэдэг” нь учиртай. Эвшээлгэнэ гэдэг нь нумынхаа хатуу, зөөлнийг нь тохируулж чангаахыг хэлж байгаа аж. Энэхүү үйл нь шөрмөсний физик чанар алдагдахаас сэргийлж байгаа гэсэн үг. Нум сум урлахад ордог ихэнх түүхий эдийг дотоодоосоо базаадаг. Харин хулсыг Хятадаас авдаг байна. Нэг нуманд 12-13 төрлийн материал ордог бөгөөд чимхлүүр ажил ихтэй. Түүхий эдээ бэлдэж нум сум хийхэд 4-6 сарын хугацаа зарцуулах нь ч бий. Нааж, зүйх гээд нарийн ажиллагаатай учраас тэр. Хулс, эвэр хоёрыг наагаад хатсаны дараа шөрмөсийг нь тавьдаг. Наалт наанадаж дөрвөөс зургаан сарын дотор хатдаг. Ер нь бол бүтэн нэг жил болж байж гүйцэд хатах үйл явц явагддаг. Нумыг удаан хатаах тусмаа хамгийн сайн бат бэх болдог. Үйлдвэрлэлийг голдуу сэрүүний улиралд явуулах нь тохиромжтой аж. Учир нь бүх материал амьтны гаралтай тул зун түүхий эдийн олдоц муугаас гадна хэт халуунд нум хатдаггүй талтай.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу