МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЛГЭР

ҮЛГЭР

Өгүүлж буй үйл явдлын газар орон, цаг хугацааг нарийн хэлэхгүй, “эрт урьдын цагт”, “ийм нэгэн газар, тийм нэгэн орон” гэх мэтээр эхэлдэг. Монгол үлгэр бэлгэдэлийн шинжтэй. Энэ шинж нь үлгэрийн төгсгөл хэсэгт илүү тод байдаг. “Амар сайхандаа жаргажээ” хэмээх төгсгөл нь үлгэрийн баатрынхаа болон уншигч, сонсогчдын цаашдын сайн сайхныг бэлгэдэн ерөөж буй давхар утгатай. Монгол үлгэрийг үндсэн таван зүйлд ангилж болно. Үүнд: 

  • Адгуус амьтны үлгэр
  • Шидэт буюу гайхамшгийн үлгэр
  • Баатарлаг үлгэр
  • Аж байдлын үлгэр
  • Шог хошин үлгэр.

Энэхүү ангилал бол тухайн үлгэрийн бэлгэдэл утга, түүнд гарч буй эерэг, эсрэг баатрууд, өгүүлэмжийн онцлогоос хамаарч байгаа бөгөөд гол төлөв ид шидтэй хүн, амьтан, мангас тэргүүтэн гардаг хүүрнэл зохиол юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу