МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЙСЭН УРЛАЛ

ҮЙСЭН УРЛАЛ

Хус модны холтосны өнгөн хэсгийг үйс гэнэ. Түйс ч гэдэг. Үйсээр нүүдэлчид сав суулга, урлалын зүйл хийдэг. Эртнээс Монголчууд бичиг тэмдэглэл, бортого сав сүлжиж үйлдэхэд үйсийг олон янзаар хэрэглэжээ. Тухайлбал: үйс шахаж мөнгөн хутганы иш гэх мэтийг хийдэг. Үйслэх ур ухаан нүүдэлчдэд эртний уламжлалтай. Төв Халхад үйслэх, Дөрвөд, Баяд үйс шахах, Буриадад үйс балбах, өвөрлөгчдөд үйлсдэх гэх мэтээр нэрлэнэ. Үйсэн наамал гэдэг нь зургийнхаа өнгийг дагуулан үйсээ төрөл бүрийн хэлбэр хэмжээгээр наана. Наахдаа нарийн өөлж зүсэж хооронд нь эвлүүлэн наах нь чухал. Дууссаны дараа ургамлын тосоор тослоно. Үйсийг тохирох өнгийн ургамал зэрэг өөр зүйлтэй тохируулан наах буюу хантарга, адар, цонхны чимэг сэлтэд тусгайлан хээлж, давхарлан наавал улам уран чамин үзэмжтэй болдог. Үүнийг урлаач нар өөрсдөө сэтгэн хийцгээдэг. Хусны үйсэн дээр бийр бэх болон хурц иртэй багажаар зурж сийлсэн ном судар байдгийг үйсэн ном гэнэ. Үйсээр урлан сүлжиж хийсэн савыг үйсэн түйс гэнэ. Үйсийг “үндсэн өнгөөр нь наах” буюу “үндсэн өнгөнд савын будаг оруулж наах” хэмээх хоёр төрлийн аргаар өнгийн үйсэн наамал хийнэ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу