МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЗЭМЧИН ХАРВАА

ҮЗЭМЧИН ХАРВАА

Энэхүү төрөл нь Монгол Улсын Дорнод, Сүхбаатар аймгуудад тархсан. Эртний Монголчууд аймгийн холбоо байгуулах, цэрэг морь бүртгэх, дайн байлдаанд мордох, цэргийн туг сүлд тахих, шүтлэгт уул хайрхнаа тахих, дайны ялалтаа тэмдэглэх, төрийн ёслол болох үед, хүчит бөхөө барилдуулж, хурдан морио уралдуулан, мэргэн харваачаа мөрийцүүлдэг байв. Эрт үеийн Монголчууд иймэрхүү цуглаан найраа баяр цэнгэлийн манлай “Дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам” гэж нэрлээд, өргөн дэлгэрээр өрнүүлж байсан түүхтэй. XIII зууны үеэс эхлээд бөх барилдах, морь уралдах, сур харвах агуулгатай цуглаан найр явагдаж байсан ба үүн дотроос Үзэмчин үндэстний зэвт харваа сур харвахдаа ар нуруугаараа эргэж харж харвадаг онцлогтой байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу