МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЗЭМЧИН БОГИНО ДУУ

ҮЗЭМЧИН БОГИНО ДУУ

Үзэмчин богино дуу нь хэл аялгуу, зан заншил, аж байдлынхаа өвөрмөц онцлогийг тусгасан байдаг бөгөөд аялгууны хувьд уянгалаг, сонсголонтой байдаг. Үзэмчин ардын дуунд домог түүхт дуу нэлээд хувийг эзэлдэг онцлогтой. Тухайлбал:

Хар өнгийн хоргойгоор

Ханцуйгаа юундаа эмжив дээ

Харийн хошууны чамдаа

Хайраа юундаа өгөв дөө /“Гарын арван хуруу” XIX зууны үед амьдарч байсан Үзэмчин хошууны сайн бөх Дүүрэн зааны гэргий Зулцэцэг зохиосон гэдэг./

Хүрэн морины хөнтрөө жороо хөөрхий сайхандаа хөе

Хүний хүүхэнтэй ханилна гэдэг сэтгэлийн минь зовлон

Арын наймаагийн алим жимс амттай сайхан даа хөе Амраг жаахан Оюунгэрэлдээ аваад өгмөөр санагдана даа хөе /”Оюунгэрэл” Дэ вангийн ордны уран дарханы охин Оюунгэрэлд зориулан зохиосон дуу/

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу