МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЗЭМЧИН БАРИЛДААН

ҮЗЭМЧИН БАРИЛДААН

Монголчуудын бөхийн барилдаан нь Халхын үндэстний барилдаан, Өвөр Монголын шилийн гол маягийн барилдаан, Шинжьяны Ойрад Монголын барилдаан, Алшагийн шалбар бөхийн барилдаан, Хөхнуурын Хошууд бөхийн барилдаан, Хөлөн буйрын Толиот бөхийн барилдаан ба Ордосын бүст бөхийн барилдаан гэж барилдааны онцлог, өмсгөл заслын ялгаа зэргээр хуваарилсан орон нутгийн онцлог бүхий төрөл зүйлүүд байдаг. Зангиатай бөх ч гэнэ. Монгол бөхийн унаган, бас эртний хэлбэр. Эрт цагт дайн тулаанд ялсан, эсвэл дайны өмнө цэргүүдийг тулааны бэлтгэл маягаар барилдуулдаг байж. Дайн тулаанд зориулалтын зодог, шуудаг авч явна гэдэг боломжгүй. Иймээс цэргүүд дээлээ тайлан, хуягаа нөмгөн нөмөрч барилддаг байжээ. Эндээс өнөөгийн Өвөр Монгол бөхийн өмсгөл, зүүсгэл эхтэй. Халх бөх нь илүү спорт шинжтэй. Жишээ нь засуул гэх дасгалжуулагч бөхийг бэлтгэж, цол буюу зэрэг олгодог гэх мэт. Шашны зан үйл ч их бага хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Харин Үзэмчин бөх нь спорт гэхээсээ илүү тулааны урлаг шинжтэй. Үүний нэг илрэл нь гараар гард, хөлөөр хөлд мэх хийдэг явдал юм. Өөрөөр хэлбэл зэвсэгтэй үед гараар барьж, хөлөөр мэх хийнэ гэсэн үг юм. Өвөр Монгол бөхийн хувцас зүүсгэлийг дурьдвал: өвдгөвч, зодог, гутал, зангиа зэрэг орно. Найр, наадамд түрүүлсэн бөхдөө зангиа өмсгөдөг. Түрүүлэх бүр занги буюу уяа нэмж уяна. Халх бөх нисэж яваа шонхор шувууг дүрслэн дэвнэ. Харин Үзэмчин бөх нь зогдор, үс нь унжиж, эр бяр нь ханасан хөх зогдорт арсланг /зарим нь бух гэнэ/ дүрслэн дэвнэ. Өвөр Монгол бөх хөл мэхийг идэвхитэй ашигладаг. жишээ нь хутгах, цохих, этэх гэх мэт.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу