МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЗЭМЧИН АМАН АЯЛГУУ

ҮЗЭМЧИН АМАН АЯЛГУУ

Үзэмчин ястан эдүгээ ӨМӨЗО /баруун, зүүн Үзэмчин хошуу/, Монгол Улсын Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд голлон суудаг. Үзэмчин хэмээх нэрийн гарлын хувьд эрт цагт Алтайн нурууны Үзмийн цагаан уулнаа нутаглаж зэрлэг үзэм түүж амьдардаг байснаас ийнхүү нэршсэн хэмээх үзэл давамгайлдаг. Мөн далдыг харагч үзэгч /Батмөнх даян /1464-1517/ хааны үед алагчуудын Цагаан заарин, Үзэмчиний Илдэнгээ багш хоёр ёр бэлгэ үзүүлсэн/ хэмээх үгнээс гаралтай гэсэн санаа ч бий.  Үзэмчин аман аялгууны онцлогоос: тал, тэл нөхцлийг тар тэр-ээр /явтал-явтар, иртэл-иртэр/, хлаар, хлээр нөхцөл хлаа, хлээ гэж хэлэгдэнэ /болохлоор-болохлоо, ирэхлээр-ирэхлээ/, ва? асуух сул үг /ирэх үү-ирнэ ва?, орох уу-орно ва?/, з.ц-г ж,ч-ээр хэлдэг /зам-жам, хазаар-хажаар, цагаан-чагаан/, үгийн эхний ш-ийг я-гаар /шатар-ятар, шүтээн-юүтээн, шат-ят/, зарим хос эгшгийг уртаа /ханцуй-ханций, ойн-оон/, үгийн эхний х,т-г г,д-ээр/ташуур-дашуур, хөшиг-гөшиг/, гн-нн-ээр /загнаад-заннаад, магнаг-маннаг/ Үгсийн сангийн хувьд бичиг зохиолын хэлнээ хэрэглэгддэггүй ховор үгс ч бий. /хөгшин-гөеэ, эгч-ажаа, найз-өөшгөө, ханын нүд-ханээ багч, жижиг хайрцаг-гөвхөө, галын хайч-хатмуур/

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу