МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЯСАН СИЙЛБЭРИЙН УРЛАЛ

ЯСАН СИЙЛБЭРИЙН УРЛАЛ

Эрт балар үеэс ан амьтан, малын ясыг тэр хэвээр нь хэрэглэж байгаад бага зэрэг засч, шагай, атгаал чөмгөөр тоглох ёс нэн эртнээс үүсч, хүн төрөлхтний соёлд яс нэн эртнээс оржээ. Ан амьтан, малын ясыг тэр янзаар нь мөлжин цэвэрлэж хөдөлмөрийн багаж зэмсэг болгохоос эхэлж, агсарганы зүүтгэл болгож хүчтэний ёгт бэлгэдлийн утгаар хэрэглэхээс ясан сийлбэр эхэлжээ. Хөгжлийн явцад амьтны ясаар урлан, амьдралын бүхий л зан үйл, Монгол туургатны соёл, иргэншил хатуу хөтүү зан үйл, ёсзүйн олон зүйлтэй харилцан шүтэлцээтэй болж боловсорсон түүхтэй. Монголчууд ясан цалигийг өнө эртнээс ийнхүү танин мэдэж, сүсэглэн бишрэхийн үүднээс ясыг чимэглэх буюу эд хэрэгсэлээ ясаар тоноглож, тэдгээрийг мөнгөлж, алт өргөж, тоноглон урлаж жирийн тоног чимгээс жинхэнэ урлагийн бүтээл хүртэл бүтээсээр ирсэн.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу