МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЯМААН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

ЯМААН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

Зун нутаглах газар нь уул хярын ар хоолой, хөндий, эсвэл жижиг толгод, ухаа, зоо нуруу олонтой, өвс ногоо ус нь тэгширсэн, зөөлөн хөрстэй, алсын сэрүүн салхины урсгал чөлөөтэй үлээж байхуйц, өвс ногооны гарц сайн, задгай цэлгэр уужим бэлчээртэй байвал тохиромжтой. Ургамал нь агь, яргуйн тав, шувууны хөл, хиаг, ганга өвс, хаг зэрэг зонхилсон байвал сайн. Зуны улиралд хонь, ямааг салхи сөрүүлэн бэлчээж, салхи уруудуулан хотлуулж байвал хөлөрч гуур, хачиг зэргээсээ хурдан сална. Намар бэлчээхдээ ширүүн хөөж туух, үргээж цочоох, уул өөд хэт мацуулах зэргээс сэргийлж аль болох тайван тогтуун хариулна. Намрын улиралд хонь, ямааны хээлтүүлгийн ажил ид явагддаг тул түүнийг богино хугацаанд тарга хүчийг сулруулахгүй байхаар явуулах хэрэгтэй. Намрын сүүлчээр хадсан тарианы гуурсанд хонь, ямааг оруулбал тун сайн. Өвлийн улиралд малын тарга хүч, хээлийг хамгаалахад хуурай, дулаан хэвтэр бууц хамгийн чухал байдаг. Хаваржааны бэлчээр нь нөмөр, дулаан, ногоо эрт ургадаг, борог өвс сайтай, салхи шуурганы урсгал хаасан уул, толгодын энгэр бэл, нөмөр сайтай намдуу, ус хужиртаа ойр байвал зохино. Хавар ногоо ургаж эхлэх үеэр хонь, ямаагаа ус, хужираар байнга хангах ёстой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу