МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЯЗГУУР ШҮТЛЭГИЙН ЁС, ЗАН ҮЙЛ

ЯЗГУУР ШҮТЛЭГИЙН ЁС, ЗАН ҮЙЛ

Эртний Монголчуудын нялхсаг танилт, баларлаг ойлголтод тэнгэр, газар, одон гараг, гал гэх мэт байгалийн оршихуй нь сүнс сахиус, эзэд онгодтойгоор ид шидэчлэгдэн ойлгогдож байсны улмаас тэнгэр, газар, одон гараг, галаар гол шүтээнээ болгосон баларлаг шүтлэгийн ухамсар Монгол туургатны дунд бүрэлдэн бий болж, уламжлагдан дамжигдсаар иржээ. Иймэрхүү байгалилаг шүтлэгийн ухамсар нь түүхэн хөгжлийн адил бус хугацаанд агуулгын талаар өргөжих ба явцархах, соёлын агуулга нь тэлшрэх буюу татуурхах зэрэг хувирал хөгжлийн байдлаар түүхэн замаа туулсан юм. Монголчууд тэнгэрийг эцэг тэнгэр хэмээн дээдлэн үзэж, уг удмаа тэнгэрээс эштэйгээр ухааран уламжлах, аливаа үйлс мөнх тэнгэрийн  хүчээр өөдлөн мандахад  даатган найдах ба түүнээс улируулан нар, сар од мичдийг шүтэх, газар дэлхийг эх этүгээн хэмээн хүндэтгэн дээдэлж, түмэн бодисыг төлжүүлэгчээр үзэж, түүнээс уламжлан уул хайрхан, гол мөрөн, өвс ургамал, мод чулууг шүтэн тахих, галыг гал галаахан эх хэмээн өргөмжлөн шүтэж, галаар өрх гэрийн төлөөлөл, өөдлөн мандахыг бэлгэ тэмдэг болгох зэрэг нь нэг ёсны уламжлал болж хадгалагдсаар ирсэн байна. Гэхдээ эрт үеийн байгалилаг шүтлэгийн уламжлал дахь ойлголт ухамсар ба үйл ажиллагаа нь Монголчуудын үйлдвэрлэл хөдөлмөр, аж амьдарлын арга маягийн хувиралт болон нийгэм түүхийн өөрчлөлтийн явцад зарим зүйл нь балархайшин устаж, зарим зүйл нь улиран хувьсаж шинэ агуулга хэлбэрээр Монголчуудын шүтлэг бишрэлийн бүхий л цогцын бүрэлдэхүүн элемент болж үе дамжин уламжлагдахдаа тэнгэр шүтлэг, одон гарагийн шүтлэг, этүгээн шүтлэг, уул хайрханы шүтлэг, усан шүтлэг, чулуун шүтлэг, модон шүтлэг, галын шүтлэг гэх мэт үндсэн хэлбэрээр уламжлагджээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу