МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН СОЁЛЫН ӨВҮҮД

ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН СОЁЛЫН ӨВҮҮД

Монголчууд бидний онцолж ялгах нэрийн хуудас, онцгойрох бахархал болсон Биет бус өв нь бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байсаар ирсэн. Энгийнээр хэлбэл, хүү төрж хүүхдийн угаалга хийх, даахь үргээх, үлгэр, оньсого, зүйр цэцэн үг, бэлгэ дэмбэрэл, ерөөл, бэр буулгах, хурим найр хийх, шинэ гэр барих, ургийн бичиг хөтлөх, баяр наадам, уламжлалт цаг тоолол, зурхайн ухаан, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зан заншил, зан үйл, ёслол, уламжлалт технологи, гар урлал, язгуур урлаг, оршуулах зан үйл гээд төрөхөөс төгсөх хүртэлх бүгд л энэхүү соёлын өвд хамаарагддаг. Өөрөөр хэлбэл Биет бус соёлын өв нь бидний язгуур соёл, хөгжил дэвшлийн амин чухал ундарга, дэлхийн олон үндэстэн, угсаатны оюун санааны амьдралын амин сүнс нь юм.

Эдгээр Биет бус соёлын өвүүдээс:

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад :

  • 2009 онд Монгол тууль
  • 2009 онд Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг
  • 2009 онд Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг
  • 2011 онд Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа
  • 2013 онд Монгол уран бичлэг

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад :

  • 2003 онд Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
  • 2005 онд Монгол ардын уртын дуу
  • 2010 онд Монгол үндэсний хөөмэй
  • 2010 онд Монгол баяр наадам
  • 2010 онд Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл
  • 2013 онд Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл
  • 2014 онд Шагайн харваа
  • 2015 онд Ингэнд ботго авхуулах зан үйл
  • 2017 онд Уул овоо тахих зан үйл

2019 онд Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлийг тус тус бүртгүүлсэн.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу