МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭЭЗГИЙ ХИЙХ АРГА

ЭЭЗГИЙ ХИЙХ АРГА

Ингэ болон гүүний сүүнээс бусад малын сүүг бяслаг шахахтай адил ээдүүлэн шар сүүг нь шүүж ялгалгүй, зөөлөн галаар буцалган ээдэмд нь шингээн ширгээж ээзгий хийдэг. Ингэхдээ ээдмийг жижиглэн хусуураар хутган хүрэн шаргал өнгөтэй болтол нь хуураад тусгайлан бэлтгэсэн дэлгэц модон дээр гарган тавьж хатаана. Ээзгийг голдуу мал төллөсний дараа болон ширгэхийн өмнө хавар намрын улиралд хийдэг нь сүүнд кальцийн хэмжээ их агуулагддаг учраас амт чанар сайтай болдогтой холбоотой юм. Ээзгийг дангаар нь хэрэглэхээс гадна цагаан тосонд хольц болгоно. Ээзгийг элэг цөсний өвчинд сайн хэмээн эрт үеэс хэрэглэж иржээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу