МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭЦЭГ МАЛ МАЛЛАХ АРГА УХААН, ЁС

ЭЦЭГ МАЛ МАЛЛАХ АРГА УХААН, ЁС

Эцэг мал сонгох үндсэн баримжаа гэвэл Нэгдүгээрт, төл малын биеийн шинж нь биерхүү төлөөс сонгоно. Үүнд нүдний харц тэгш, цовоолог сэргэлэн зантай, зүс зүсэм нийцтэй, үс ноос сайтай төлийг сонгоно. Хоёрдугаарт, удам угсааг үзэн, биерхүү, чийрэг, төл сайтай, зүс сайтай төлөөс сонгоно. Гуравдугаарт, Эх, эцэг малынх нь удам угсааг шилнэ, нас жилийг хянаж үзнэ. Ерөнхийдөө идэр дунд малын төлөөс сонгоно. Дөрөвдүгээрт, Зүсийг их нарийн шилдэг. Жишээ нь: хургыг хар нүдэн, шар халзан, хөх буюу шар нүдтэй эсвэл хар толгойтой нь сонгон үлдээнэ. Тавдугаарт, Дуу хоолой, хэл, нүд, шүд, чихийг нь их нарийн шинжинэ. Эр хонгор дуутай эцэг малыг сонсоод бусад мал аяндаа цугларна гэдэг. Зургаадугаарт, Ихэр төлөөс шилэн сонгоно. Ихэр төлөөр хээлтүүлэгч тавьбал төл ихэрлэнэ гэлцдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу