МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ЭХ ХЭЛ, АМАН УЛАМЖЛАЛ, ИЛЭРХИЙЛЛҮҮД” АЙ САВД ХАМААРАХ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД

“ЭХ ХЭЛ, АМАН УЛАМЖЛАЛ, ИЛЭРХИЙЛЛҮҮД” АЙ САВД ХАМААРАХ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД

Дэлхийн олон улс үндэстнүүд 7000 орчим хэлээр харилцдаг бөгөөд эдгээрийг гарал үүслээр нь 20 гаруй хэлний овогт хуваан үздэг байна. Монгол хэл нь гарал үүслийн хувьд Алтай овгийн хэлэнд багтдаг бөгөөд энэхүү хэлний овогт Монгол, Түрэг, Манж, Хамниган, Япон, Солонгос хэлийг багтаан үздэг.

Эдүгээ Монгол хэлээр 5 сая гаруй хүн ярилцдаг бөгөөд Халх, Буриад, Баяд, Дөрвөд, Харчин Хорчин, Өөлд, Захчин, Цахар, Үзэмчин, Хотон, Урианхай, Барга, Ордос зэрэг олон аман аялгуутай. Монгол хэлний аман аялгууг улс төрийн нөхцөл шалтгаанаар Буриад хэл /ОХУ-ын Буриадын БНУ/, Халимаг хэл /ОХУ-ын Халимагийн БНУ/, Могол хэл /Афганистаны Монголчууд/, Дагуур хэл /Хар мөрөн, Өвөр Монголын дагуураад/, Дунсян/Ганьсүгийн Монголчууд/, Монгор /Цинхай, Ганьсүгийн Монгорчууд/, Баоани /Боунан Монголчууд буюу Цинхай, Ганьсүгийн Монголчууд/ гэх мэтээр бие даасан хэл, төрөл хэл хэмээн үзэх нь бий. Мөн Ойрадын буюу баруун Монгол аман аялгуу, зүүн Монгол аман аялгуу, төв Монгол аман аялгуу, өмнөд Монгол аман аялгуу гэх мэт газар зүйн байрлалаар нь ангилж үзэх нь ч бий. Монгол хэл нь зуун зууны туршид Монголчуудын мэдлэг ухаан, түүх уламжлалыг үеэс үед уламжлуулан ирсэн гайхамшигт өв соёл юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу