МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭСГИЙ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

ЭСГИЙ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

Хот айл, саахалтаараа хонины ноосоо савж гүйцсэний дараа хот айлууд ус, ногоотой тэгш газар бараадан бууж эсгий хийхэд бэлтгэнэ. Эсгийг ихэвчлэн зуны сүүл, намрын эхэн сард хийдэг. Ингээд ноос зулж, эсгий татахаар бэлдсэн газарт эх эсгийгээ дэлгэж, савсан ноосоо эрэгтэйчүүд, хүүхдүүд ойртуулан ус зөөх ба эсгий хийж буй айлын эхнэр буюу эсвэл олонд хүндтэй, настай эмэгтэй анхны ноосыг зулж “мөр гаргахад” бусад эмэгтэйчүүд дагалдан ноосны зузаан нимгэнг тохируулан зулдаг. Нэг үе ноос зулаад усаар жигд нарийн шүршиж норгосны дараа ахин нэг үе ноос зулж мөн усаар нэвт шүршиж норгоно. Сүүлийн үе буюу “зулхай”-д ахрын ноос, хурганы ноос зулах ба энэ үе нь өнгөн тал болох тул бараан өнгө ороогүй жигд цагаан ноос зулдаг. Зулхай зулсны дараа эрэгтэйчүүд гол модонд эсгий наалдахгүй гэж завсар нь цахилдаг зэрэг өвсөөр үе тавьж чанга нягт хуйлан гадуур нь дэвтээсэн ширээр ороож, ширнийхээ хоёр амыг үдээсээр чангалан үднэ. Хоёр үзүүр нь задгай үлдсэнийг усаар сайн шүршин норгож үдэхдээ “умбай тумбай” гэж хэлээд үдээсээр сүлжин бөхөлж уяна. Хөвч гэж нэрлэх тусгай нарийн сураар тэдгээрийг хооронд нь холбож уян эсгий татахад бэлэн болгоно. Ширлэж боосон эсгийг татах морьтой хоёр хүн эсгийн гол буланд бэхэлсэн олсны үзүүрээс саваагаар онилон татдаг. Эсгийг голдуу азаргаар, харин говь нутагт тэмээгээр, зарим хангай газар үхрээр татдаг. Дараа нь шинэ эсгийг чийгтэй зөөлөн дээр нь захыг нь татаж, өө сэвийг засах ажлыг эрчүүд гүйцэтгэнэ…

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу