МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭВЭР БҮРЭЭ ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ЭВЭР БҮРЭЭ ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Эвэр бүрээ хөгжим нь анх уриа дуудлагын хэлбэрээр ашиглагдаж байсан бол Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Л.Мөрдорж 1956 онд үндэсний хөгжмийн зэмсгийг мэргэжлийн түвшинд сайжруулах, хөгжмийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх зорилгоор тухайн үеийн хөгжим урлаач нарт үндэсний уламжлалт хэлбэр дүрстэй, өөрийн гэсэн өвөрмөц дуу эгшиглэгээтэй үлээвэр хөгжмүүдийг хийж бүтээх саналыг тавьжээ.  960 оноос тус хөгжмийн зэмсэг нь улам боловсронгуй болон шинэчлэгдэж морин хуурч, хөгжим урлаач Д.Гоошчи лимбэчин, хөгжим урлаач Төрийн шагналт Д.Индрээ нар анхны загварыг илүү боловсронгуй болгосныг уран дархан Сурмаажав хайнагийн эврээр бүрж, үелж хийсэн нь өдгөө түүх болон бидэнд хадгалагдан үлдсэн юм.

Бусад хөгжмийн зэмсгийг ихэвчлэн үйлдвэрийн аргаар хийж боловсруулдаг бол эвэр бүрээг зөвхөн гар аргаар уран дархан хийдэг гэдгээрээ онцлогтой. Эвэр бүрээ нь үлээх хэсэг, их бие, амсар буюу бугалга, зэмсгийн хайрцаг, 29 нүх цоолбор, хавхлагаас бүрддэг ба 10 хуруугаар хөгжимдөж тоглодог. Одоогоор басс бүрээ, эвэр бүрээ гэсэн 2 төрөл байдаг. Тус хөгжим нь оркестрт суурь, дэвсгэр өнгө, чимэглэл хөгжимдөхөөс гадна гоцлон хөгжимддөг Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн нэг төрөл юм. Ямааны эвэр, өөр бусад амьтны эврээр хийдэг. Монголын эвэр бүрээ нь соль түлхүүр дээр бичигддэг. Эвэр бүрээний доод амсар нь зуувандуу ба тойрог нь 12.5-13см, гадна талдаа найман даруул дотор талдаа хоёр даруултай. Ардын найрал хөгжимд эвэр бүрээ нь үндсэн ба туслах аялгуу хөгжимдөнө.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу