МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШУУМЛЫН УРЛАЛ

ШУУМЛЫН УРЛАЛ

Шуух арга хэд хэдэн янз бий. Нэгдүгээр арга: Шавар материалаар шуух баримлын дүрс тойм байдлыг гаргана. Түүн дээр цавуутай муутуу цаас ээлжлэн наана. Түүнийг будаж маажиндаж шуумал хийдэг. Хоёрдугаар арга: Муутуу цаасыг гурилтай хольж чанаж болгоод биежүүлэн дүрсээ хийнэ. Байтуу хүж хольж нүдэж засаад цавуутай будгаар будаж хийнэ. Гуравдугаар арга: Шороогоор дүрс хийж, улмаар түүн дээр жонхуутай муутуу цаас нааж, дүрсээ гаргаж засаж будаж, маажиндаж хийнэ. Дээрх аргуудыг хэрэглэж хийсэн багуудын музейн үзмэрүүдэд олон бий. Мөн зурж будахдаа багийн нүд хамар уруул хөмсөг зэргийг хийж, догшин ширүүн дүр, цагаан өвгөн, Хаш хааны хүүхдүүд гэх зэрэг зөөлөн эерэг олон дүрийг уран сайхан чадварлаг гаргасан байдаг. Цамын баг өмсгөл хийх талаар Лувсанцэрэн, Пунцаг-Осор нарын урчууд их алдартай байсан бөгөөд Монголын олон зуун сүм хийдийн дэргэд тус бүр өөрийн урчуудтай байжээ. Сүүлийн үед муутуу цаасны оронд сонины цаас ашигладаг болсон ба одоо ч гэсэн эдгээр багийг шуумлын аргаар хийсээр байгаа билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу