МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШУДАРГА ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ШУДАРГА ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Шударга хөгжим нь гурван чавхдаст товшуур хөгжмийн зэмсэг юм. Шударга хөгжмийг XIII зуунд хааны ордны Шударга хуримын ёслолд хэрэглэж байжээ. Эдүгээ шударга хөгжмийг үлгэр туульс унших, дуу дуулах, бүжиг бүжиглэхэд дагалдах хөгжмийн зэмсгээр хэрэглэдэг. Монгол шударга  дугуй цартай, урт шулуун иштэй, товшуур мэт дөрвөлжин толгойтой. Царыг ямааны арьс, ботгоны татаасаар бүрдэг. XIX зууны үеэс шударга хөгжмийг Хятад Улсаас могойны арьсаар хийлгэн авчирдаг болсон байна. Хөгжмийн утсыг хулсан саваагаар зөөлхөн татаж хийдэг. Монголын хөгжимчид шударгыг таван зүйлийн хөгөөр хөглөж таван зүйл цохилтоор эгшиглүүлэх арга барилыг боловсруулжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу