МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШУВУУЛАХУЙ БУЮУ ШУВУУГААР АН ХИЙХ АРГА УХААН

ШУВУУЛАХУЙ БУЮУ ШУВУУГААР АН ХИЙХ АРГА УХААН

Монголчууд харцага, шонхор, бүргэд зэрэг махчин шувууг тэжээн, гаршуулан сургаж ан хийлгэхийг “шувуулах” гэж нэрлэж байсан бөгөөд энэхүү уламжлал, зан үйл нь өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн билээ. Манай өвөг дээдэс шонхор шувуугаар ан хийж, цагаан шонхор шувууг туг сүлдэндээ дээдлэж ирсэн түүх буй бөгөөд Монголын эзэнт гүрэн, Хубилай хааны үед энэ арга ихээхэн дэлгэрсэн байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Монгол Улс Монголчуудын эрх чөлөө, хүч чадлын бэлгэдэл болсон шонхор шувуу 2012 онд үндэсний нэгэн бахархлаар тодруулан баталгаажуулжээ. “Шувуулахуйн уламжлалт зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад  2010 онд Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, БНСУ, Монгол, Морроко, Катар, Саудын Араб, Испани, Сири зэрэг Ази, Африк, Европын 11 улстай хамтран бүртгүүлсэн билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу