МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШОГ ХОШИН ЯРИА

ШОГ ХОШИН ЯРИА

Шог хошин яриа нь ард түмэн, үндэстэн, угсаатан, ястны үзэл санааны тусгал, оюун ухаан, зөн билгийн илэрхийлэл болж нийтийн дунд амаар зохиогдож, үеэс үед уламжлагдах явцдаа баяжин боловсорсон уран үгийн туурвилын бүхий л төрөл зүйлийг багтаасан соёлын биет бус өв юм. Хувь хүний болон нийгмийн элдэв гэм дутагдлыг маш оновчтойгоор шоглон шүүмжилсэн, эсвэл амьдралд тохиолдсон хөгтэй явдлыг хошигнон өгүүлсэн агуулгатай уран хошин төгсгөлтэй бага шиг хэмжээний аман өгүүллэгийг хошин шог яриа гэдэг. Монголчууд хошин шогийн өндөр мэдрэмжтэй ард түмэн. Бэлэн Сэнгэ, Далан худалчийн яриа, Царцаа Намжилын явдал, Бадарчны паян зэрэг бие даасан цуврал хошигнолууд, тэрчлэн хувь хүн, нийгмийн элдэв дутагдлыг хурц оновчтой шоглож, амьдралд тохиолдсон хөгтэй явдлыг хошигнон өгүүлсэн нутаг нутгийн хошин шог яриа нэн арвин байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу