МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШИНЭ ГАЗАР НУТАГ СОНГОХ МЭДЛЭГ

ШИНЭ ГАЗАР НУТАГ СОНГОХ МЭДЛЭГ

Шинэ нутаг, малын бэлчээр сонгоно гэдэг нь эргэх 4 улирлын аль ч мөчлөгт өвс ургамлын шим гүйцэж, идэмж сайжран ямар төрлийн малд тохиромжтой болохыг мэдсэний үндсэн дээр таван хошуу малд тохирох нутаг бэлчээрийг, ус хужрын байршил, ургамлын бүтцийг харгалзан сонгон ашиглахыг хэлнэ. Шинэ бэлчээр нутаг сонгон сэлгэх  нь Монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн мэдлэг юм. Яагаад буурь сэлгэдэг вэ? гэвэл Монголын хатуу ширүүн уур амьсгалаас гадна бэлчээрээ талхлагдахаас сэргийлэхийн тулд бэлчээр нутгаа хамгаалж сэргийлэн шинэ газар нутаг сонгон нүүдэллэх нь үүнтэй холбоотой. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу