МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШИВШЛЭГ

ШИВШЛЭГ

Ардын аман зохиолын дотор “Шившлэг” буюу “Шившилгэ” гэж хэлэлцдэг зохиолын нэгж жижигхэн хэлбэр байна. “Зоос шившинэ, шоо шившинэ” гэх зэрэг өргөн дэлгэр хэлэлцдэгийг санахад тодорхой юм шиг бодогдох боловч, цаанаа нарийн зүйл байх юм. Монголчуудын шивших явдал эртний бөөгийн мөргөлтэй нягт холбоотойгоор барахгүй, түүгээр уламжлан бий болж, улмаар бурхны шашны үед тархан ашиглагдсаар ирсэн байна. Монгол шившлэгийн үг ил, далд хоёр янз байдаг боловч, уг зорилго нь үндсэндээ нэг юм. Хүн амьдралынхаа дотор тохиолдсон ямар нэг хэцүү буюу бэрхшээлтэй хэрэг явдал дээр битүүхэн аман дотроо шивэгнэн үглэж, нөгөө л өмнө дурдсан хий сүгийн аль нэгэнд даатган залбирч, өөрийн хүссэн санаагаа шууд гарган гуйж, тэр хий сүгээс зохих тусламж далдуур эрдэг. Энэ нь голдуу нууц янзтай. Жишээлбэл: малын өт арилгах шившлэгийн үг бол маш их нууц бөгөөд шүд нь унаагүй хүн үүнийг хийж чадна гэнэ. Хэрэв тэр хүний шүд унахад ойртвол, өөр нэг залуу хүнд уламжлан зааж өгдөг ёстой. Түүнчлэн хараалын чанартай, эсвэл бусдыг хорлох чиглэлтэй шившлэгийн үг бас л нууц байдаг учир, түүнийг олж мэдэхэд тун бэрх.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу