МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШАГАЙГААР ТОГЛОХ, НААДАХ

ШАГАЙГААР ТОГЛОХ, НААДАХ

Малчин нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш уламжлуулан өвлүүлж ирсэн үндэсний язгуур тоглоом наадмын нэгэн төрөл зүйл бол шагайн наадгай юм. Эрт цагаас Монгол айл бүхэн таван хошуу мал, зээрийн шагайг буцалган чанаж, мөлжин хатааж, байгалийн цэвэр ургамал цэцгийн шүүсний өнгө бүрийн будгаар будаж, үе удмаараа уламжлан наадаж ирсэн түүхтэй. Айлууд хүүхэд бүртээ гоёмсог тусгай уут бэлдэн түүндээ өөрсдийнх нь хувь хэмээн шагай өгч, арвижуулан, цэвэр цэмцгэр байдлаар хадгалуулан наадуулдаг. Гэрийн орчинд хүүхэд шагай орхих, нүүх, няслаж наадан тоглохыг “шагайн наадам”, томчууд шагайг тусгай модон самбарт байрлуулан тодорхой зайнаас ясан сумаар харваж наадахыг “шагайн харваа” гэдэг. Шагайн наадам, харваа нь Монголчуудын ахуй, зан ааль, ёс суртахуун, өв соёл, удам угсаа, эцэг эх, ахас дээдсээ танин мэдэж, хүндлэн хайрлах сэтгэлгээг хүүхэд багачуудад төлөвшүүлэх төдийгүй,  цэц мэргэнээ сорих, мал амьтны бие махбод, нас хүйс, өнгө зүсийг зүслэн таньж мэдүүлэх, тэднийг хайрлан хамгаалах үзэлтэй болгох, дүрслэн бодох, сэтгэх ур чадварыг нь хөгжүүлэх ач холбогдолтой. Шагайгаар наадах нь хүүхдийн хэл сэтгэхүйг хөгжүүлэхэд тустай төдийгүй эх Монгол хэл, ардын аман зохиол, ардын билиг зүйгээр дамжуулан өв тэгш хүмүүжилтэй, бүтээлч хүн болгоход чухал нөлөөтэй. Эрдэмтэн судлаачид шагайн тоглоом наадмын 169 төрөл зүйлийг олж тогтоожээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу