МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЧУЛУУ ТАТАХ МЭРГЭ

ЧУЛУУ ТАТАХ МЭРГЭ

Ховлог нь Монголчуудын дунд өргөн тархсан төлөг юм. Ховлогийг хаа явсан газраасаа 41 буюу 21 чулуу аваад л санасан хэргээ бүтэх эсэхийг үзэж болдог. Таалж авсан чулуундаа мэдэхийг хүсч байгаа зүйлээ шившээд чулууг 3 хэсэгт хувааж, хэсэг болгоныг 4,4-өөр тасласаар үлдсэн чулууг хэсэг болгоны дээр тавина. Дараа нь хэсгүүдээ нийлүүлээд дахин шившиж, 3 хэсэгт хуваагаад мөн л 4,4-өөр тасална. Ер нь дөрвөөр таслахад нэг чулуу үлдсэн байх ёстой. Дөрвөөр тасласаар үлдсэн чулуунуудыг дээр тавьсан чулуунуудын дор 2 дахь эгнээ болгон байрлуулна. 3 дахь эгнээг мөн ингэж үүсгэнэ. Ингээд 3, 3-аар гурван эгнээ болгоод, хэсэг тус бүрээс 2,2 чулууг авч, үлдсэнийг нь тайлж уншина. Баруун гар талд байгаа эгнээ бол таны тал, харин зүүн гар талд байгаа нь бусдынх юм. 1.Хамгийн эхэнд таслахад тус бүр 3 буувал хэрэг сэтгэлчлэн бүтэх маш сайн гэж үздэг тул мэргийг цааш дэлгэхгүй. 2.Голын хэсгийг “зүрх” хэмээн нэрлэнэ. Зүрхэнд 2 буувал саадтай, нэг буувал баяртай гэж үзнэ. 3. Дээд эгнээний дундахыг зам гэнэ. Тэнд 2 чулуу байвал зам саадтай, нэг байвал зам чөлөөтэй гэсэн үг. 4. Дунд талын 2 хажууг ганзага дөрөө гэнэ. 2 ганзага буюу дөрөө 1 1-ээр байвал болох ёстой зүйлийг болгохгүй гэж хавчиж боож байна гэсэн үг. Харин 2 2 байвал байвал юм бүтэх шинжтэй. 5. 2 талын барууныг манай талын босго, зүүнийг айлын талын босго гэнэ, аль аль талд нь 2 үлдэнэ тэр тал нь дийллээ, гарт ороод ирлээ гэж үзнэ. 6. Аль нэг талд нь 3 ганц үлдвэл хэргээ бүтээхээр улайран дайрч байна гэж үзнэ. 7. Өөрийн эгнээний хамгийн дээд талд ганц байвал сэргэлэн сайн, дундах нь 2 байвал цатгалан олзтой, 1 байвал хоосон ядуу, доод талын эгнээний дундах нь 2 байвал хэл сурагтай гэх зэргээр тайлдаг. 8. Голын дээд хэсэгт 1, бусдад нь цөм 2  байвал зам нээлттэй, магнай баяртай алтан хайрцаг гэж үзнэ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу