МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЧУЛУУН ЦАРГИЛ ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ЧУЛУУН ЦАРГИЛ ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

1950-аад оны үеэс Баянхонгор аймгийн Соёлын ордныхон Түйн голоос түүсэн чулуугаараа ардын дуу, бие биелгээний ая дангуудыг эгшиглүүлдэг байжээ. Тус аймгийн Баян-Өндөр сумын Чандмань уулын баруун талаас нь “До”, зүүн талд нь “Соль” гэсэн хөгтэй байгалийн чулуунууд олддог байна. Тус уулыг соёлын өвийн хамгаалалтад авсан учраас чулуу авах хориотой болжээ. Мөн Баянхонгорын өөр сумдаас ч дуут чулуу олддог ч чулуунуудыг энд тэндээс нь эмтлэх, бага зэрэг цуулж байж үндсэн хөгийг нь үүсгэдэг байна. Хангайн талд ийм чулуунууд байдаггүй, байсан ч битүү дуутай. Харин говийн чулуу царгиж дуугардаг учраас чулуун царгил гэдэг байна. Хөгжмийн зэмсгийг хийх чулууг хүн анхлан үүссэн Шинэжинст сумын “Цагаан агуй”, “Бичигт хад”, Баян-Өндөр сумын нутаг дахь Чандмань уулаас цуглуулжээ. Мөн Баянхонгорын өөр сумдаас ч дуут чулуу олдож буй гэнэ. “Чулуун цохивор хөгжим нь хүний үүсэл, хөгжлийн явцад, байгалийн шүтэлцээн дээр үүсэн хөгжиж байсан урлагийн нэгэн төрөл болохыг хууччуул ярьдаг. Тус хөгжмийн гол онцлог нь нэг хөглөөд хөг нь тэр чигтээ тогтдогоороо онцлогтой. Харин хөглөснөөс хойш чулуугаа эвдэлж, гэмтээхгүй байх нь чухал гэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу