МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЧУЛУУН ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

ЧУЛУУН ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

Чулуун тоглоомонд айл гэр болох, гүү саах, чулуу таалцах, жин тээх чулуу шидэх, онч сургах, ус долоолгох, хуц мөргөлдүүлэх, дүүгүүрдэх зэрэг наадгай орно. Чулуу гэр ,”хороо” тоглоом нь мал сүрэг, айл гэрт байдаг тавилга, эд барааг амьтны дүрстэй ойролцоо өнгө бүрийн чулуу, ваар, шаазангийн хагархайгаар төлөөлүүлэн өрж тоглодог. “Тоглоомын орон” нь хот айл бүрийн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан болон малын бэлчээрт газар сайгүй бөгөөд олонх нь олон зуун жилийн турш үе дамжсан байдаг. Монгол хүүхдийн тоглоом нь малчин ардын аж байдал, ёс заншил, хөдөлмөрийн онцлогийг тод томруун тусгасан байдгийн нэг жишээ бол “Гэр барих” уламжлалт тоглоом юм. Тэрхүү чулуун тойргийн урд талд засвар гаргаад хаалга болгодог бол дөрвөлжин чулуугаар авдар, гонзгойгоор ор, ширэмний хэлтэрхийгээр тогоо, шаазангийн хагархайгаар аяга хийх зэргээр янз бүрийн эдлэл хэрэглэлийг төлөөлүүлэн оруулж зохих газарт нь байрлуулдаг. Чулуугаар гэр барьж тоглоход зөвхөн гэрийн тавилгын тавьц хэрэглэл зэргийг бус малчны амьдралын зүйлс, ажил хөдөлмөрийг тусган хөдөлмөрийн талаар зөв төсөөлөл өгөх ач холбогдолтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу