МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦЭЭРЛЭХ ЁС

ЦЭЭРЛЭХ ЁС

Монголчуудын цээрлэх ёс нь Монгол туургатан үүсч бүрдсэн эрт дээр цагаас улбаатай бөгөөд нүүдэлчин ард түмэн ертөнцийг танин мэдэж ухаарч ирсэн үзэл бодол, итгэл бишрэл, аж төрөх хэв ёс, язгуур зан заншил, түүнчлэн Монгол хүн, Эцэг тэнгэр, Эх дэлхий буюу сав шим ертөнц хийгээд өвөг дээдэс, ахас ихэс, ахан дүүс анд нөхдөө хайрлан хүндэлдэг хүмүүнлэг сэтгэл нэвт шингэсэн нэгэн ёсны бичигдээгүй хууль юм. Мөн хүүхдүүдээ хүмүүжүүлэх нэгэн хэрэглүүр ч гэж үздэг. Монголд доод тал нь 3000 цээр байдаг гэлцдэг.

1. Хэвтэж хоол идэхийг цээрлэнэ. Өвчтэй хүн хэвтэж идэх гэх.

2. Зогсоогоор хоол идэхийг цээрлэнэ. Яараад байна уу сууж ид гэх.

3. Ном уншсаны дараа суниахыг цээрлэнэ. Сурсан юм сугаар гарна гэх.

4. Тогоон дотор хоолны халбага хийж орхидоггүй гэх. Чөтгөр долооно, тухайн айлын ажил үйлс бүтэхгүй гэх.

5. Хоол унд идчихээд халбага сэрээгээ аяган дотроо хийчихээд гэрээс гарвал явсан ажил бүтэхгүй гэх.

6. Идсэн аяга тавгандаа халбага сэрээгээ хийж орхиж, хонуулж болохгүй ажил үйлс бүтэхээ байна гэх.

7. Аяга долоодог, таваг долоодоггүй. 8. Хүний ул руу өшиглөдөггүй, муудалцана гэх мэт. Ахуйн цээр, байгаль хамгаалахтай холбоотой цээр, ан агнахтай холбоотой цээр, гал, түлштэй холбоотой цээр, газар орны цээр, мод, ургамалтай холбоотой цээр, ус, голтой холбоотой цээр, мал, амьтантай холбоотой цээр, биеэ авч явах, ахуй байдалтай холбоотой цээр, эрчүүд, эмэгтэйчүүдийн цээр, хоол ундны цээр, архины цээр, байгаль хамгаалах цээр гэхчлэн олон цээр байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу