МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦЭЭРИЙН ҮГ

ЦЭЭРИЙН ҮГ

Хэрүүл, хараал мөн уулгамчлах үед дуудагдах элдэв далд утгатай үгнүүд орно. Цээр нь аливаа “эвгүй”, “муухай” гэж үзсэн зүйлсээс зайлсхийх санааг илэрхийлдэг. Цээр нь илүү ёс суртахууны учир холбогдолтой, нүгэл хилэнц гэх ойлголт уруу аваачиж сургаал, суртахуун, ёсзүйн ай савд багтаан үзэж болмоор зуршил, хэвшил байдаг. Жишээ нь, жирэмсэн эхийн хориглох 5 зүйл гэж байдаг. Эх хүн бүр үүнийг “мэргэжлийн” мэдлэг болгон мөрддөг байж.

– суух дор хэлбий үгүй
– хэвтэх дор гажиг үгүй
– зогсох дор галжийх үгүй
– аман дор гашуун үгүй
– чихэндээ хов жив үгүй байхыг эрхэмлэхийг зааж, ойлгуулдаг, тэр нь бүр дагаж мөрдөх ёстой бичигдээгүй хуулийн үүрэгтэй байжээ. Хорио, цээр, болохгүй бүтэхгүйг ойлгуулж ухааруулдаг, хэвшүүлэн дадуулдаг олон арга ухаантай байсан.

– ахмадын үг

– сургаал

– шашин номын ойлголт

– нутаг орны зан заншил, уламжлал – тухайн хүн, айл өрхийн заншил, зуршил, тусгаарчилсан мөрдлөг гэх мэт олон хэлбэр загвараар хоногшуулж үлдээдэг, хэвшил болгуулдаг, ойлгуулж ухааруулдаг байсан байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу