МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦУУР ХӨГЖМИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАГ

ЦУУР ХӨГЖМИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАГ

Монголчуудын эртний өвөг хөгжмийн зэмсгийн нэг нь цуур юм. Цуур хөгжим нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг. Цуурын хийц нь энгийн мэт боловч, хэдэн мянган жилийн түүхийн туршид өнөө хэр өнгө төрхөө хувилгалгүй, эртний хэв маяг, шинж чанараа хадгалсаар ирсэн хөгжмийн өвөрмөц бүтээл юм. Тиймээс Монголын төдийгүй хүн төрөлхтний ууган хөгжим гэж хэлж болно. Энэ хөгжмийн зэмсэг нь Монголчуудын эртний өвөг Хүннү гүрний үед их хэрэглэгддэг байсан бөгөөд Монголчуудын утга соёлын ховор хосгүй өвийн зэрэглэлд багтдаг. Судлаач Ж.Бадраа модон цуурыг анх тодорхойлохдоо “Монгол цуур бол үлээн аялахын сацуу хоолойгоороо нэгэн дэвсгэрлэсэн бүдүүн ая аялгуулдаг онцлогтой” гэжээ. Монгол цуурын гайхамшиг нь хөгжмийн зэмсгээр болон хүний хоолойн үйл ажиллагаагаар хоёр эгшиг зэрэг үүсгэж байгаад оршдог.

Цуурдахдаа цуурын нарийн үзүүрийг шүдэндээ тулган зууж үлээн, исгэрэх мэт аялгуу, авиаг эгшиглүүлэхийн хажуугаар хоолойн шахалтаар хөөмэйлэх мэт дэвсгэрлэсэн хүнгэнэсэн аяыг хүний хоолойноос давхар гарган хөгжимддөгөөрөө үлээвэр хөгжмийн аль ч зэмсгээс ялгарах онцлогтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу