МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦОХИЛУУР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ЦОХИЛУУР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Ёочин-Чавхдаст цохилуур хөгжмийн зэмсэг бөгөөд анх Төв Азид дэлгэрч, IY зууны үеэс Хятадын Мин улсад нэвтэрчээ. Ёочин гэдэг нь “ян цинь” гэсэн Хятадаар хэлсэн хэллэг ажээ. Монголоор Янчир нэртэй байсныг сунжруулан “Ёочин” болгосон байна. Дундад зуунаас эхлэн олон оронд дамжин хэрэглэгдэхдээ хувьсан өөрчлөгдөж сантур, цимбал, чанг, чанк, янгум гэх мэт олон төрөл зүйл болон дэлгэрчээ. Ёочинг хатуу модоор хийдэг бөгөөд утас нь 18 мөр, мөр бүрийн утасны тоо нь 3-4 ширхэг байдаг. Ерөнхийдөө зууван дөрвөлжин маягийн трапец хэлбэртэй, дээд хэсэг нь доод хэсгээс хэмжээний хувьд бага. Орчин үед ардын найрал хөгжимд гоцлол буюу хавсарсан үүрэг гүйцэтгэнэ. Их гарын ёочин нь 16-20 тэвхтэй, дунд гарын ёочин нь 12-16 тэвхтэй. Тэвхний байрлалыг ойртуулснаар Монгол ардын богино дуу хөгжимдөх техникийг сайжруулах, улмаар дэлхийн сонгодог зохиол хөгжимдөх бололцоог өргөжүүлдэг. Ёочин нь хоёр хулсан цохиуртай, дуу намсгагчгүй учир цангинасан цуурай ихтэй, чанга өвөрмөц эгшиглэнтэй зэмсэг юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу