МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦАХИУР БУУ ХИЙХ ТЕХНОЛОГИ

ЦАХИУР БУУ ХИЙХ ТЕХНОЛОГИ

Монгол дархны ур ухаан, Монгол анчин, цэрэг дайчны авхаалж самбаа, цэц мэргэний гэрч болсон цахиур буу нь XVI-XIX зууны үед Монголчуудын хэрэглэж байсан галт зэвсгийн анхны хэлбэрийн нэг юм. Цахиур, замаг, гол төмөр, сүмбэ зэрэг хийц хэсгүүд тэрчлэн дарь, сум, уул, тэдгээрийг агуулж хадгалах бортого зэргээс бүрдэнэ. Цахиурын хавиралтаас гарах очны үсрэлтээр дарь авалцаж буудах зарчимд үндэслэн зохион бүтээгджээ. Гохны механизм нь гаднаа ил байдаг гэдгээрээ онцлог. Гох гэгдэх урт төмөр нь хурууны харалдаа харагдах П хэлбэрийн төмөрнөөс гогдох тээг сэтэрхийтэй. Цахиураа сойхдоо гохоо тэнд тээглүүлнэ. Дээхнэ үеийн бууны гох нь хуруугаар өлгөхөөр жижиг байсангүй. Их урт, төөнүүр бууны гох шиг том юм байж. Тэгээд төөнүүр буу шигээ гохоо атган тээгнээс нь мулталж буудлага хийдэг байжээ. Тиймээс Монгол хэлэнд “гох атгах” гэсэн үг үлдсэн байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу