МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦАХАР БОГИНО ДУУ

ЦАХАР БОГИНО ДУУ

Цахар түмэн бол Чингис хааны дөрвөн ордныг хамгаалахаар олон аймгаас шилэгдэн ирсэн шадар цэргүүдээс улбаатай бөгөөд эдүгээ Шинжьян Уйгур, Өвөр Монголын Шилийн гол, Хөвөөт шар хошуунд голлон, Монгол Улсын Сэлэнгэ аймаг /1911 онд Сумъяа бэйсийг дагаж ирсэн “Сэлэнгийн Цахарууд”/, Сүхбаатар аймгийн зарим сум, Архангай аймагт  цөөн тоотойгоор оршин суудаг. Цахар найр  “Асар аялгуу” /Юань Улсын үеийн ордны хөгжим-хуурын аялгуу/-аар эхэлж, “Төрийн гурван дуу” /хаан, төр, нутаг усаа магтсан 3 дуу/ өргөсний дараа бусад дуу дуулж найрладаг онцлогтой байна.  Цахар богино дуу нь Үзэмчин, Алшаа ардын богино дуутай төстэй. Мөн Халх, хүрээ маягийн дуутай төстэй аялгуутай дуу ч бий. Тухайлбал: “Буурал морь”, “Хонин жороо морь”, “Санхъюу гөлөм”, “Жийжүү хот” гэх мэт дууг түгээмэл дуулдаг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу