МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦААТАН ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ЦААТАН ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган хэрэн нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатангууд бол Уйгур угсааны Монголжсон ойн соёд Урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь Уйгурууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн. Уйгур буюу Цаатан иргэд нь эртний Монголын Уйгурын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс юм. Цаатан ардуудын олонхиос онцгойрон ялгардаг зан заншил нь:
• гэр бүл болох хурим найр хийх
• оршуулгын зан үйл хийх
• цаа сэтэрлэх
• ан авд мордох
• урц гэрээ барих
• нүүж суух зэрэг төрөхөөс эхлээд жам ёсоор хорвоог орхих үе хүртэл амьдралын хугацаанд давтах үйлүүд болно. Цаатан ард хуримлахдаа настай хүнээр галаан бадраасны дараа нэг зарьд /цаанд/ хүүхний эмээлийг тохож, хүү хүүхний талын бэргэд хүүхний байгаа урцанд орж хүүхнийг урцнаас гаргана. Энэ үед хүүхний эх, охиныхоо үсийг хоёр салаа болгон сүлжиж үзүүрт нь хадаг уяж өгдөг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу