МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦААТАН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ЦААТАН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Цаатангууд гол төлөв цаа буга, янгир, бор гөрөөс, хандгай буюу хир, хонь ямааны арьсаар босоо захтай, уужим суга, ханцуйтай, өргөн хормойтой, дөрвөлжин энгэртэй, өргөн хар эмжээр бүхий дээл өмсөнө. Дулаан, сэрүүний дээлнээс гадна ан гөрөөний дээл байх бөгөөд загвар хийцийн хувьд төдий л ялгаагүй,  явах суухад хөнгөн, богино байдаг байна. Харин гоёлын дээлний заханд хөвөн тавьж дундуур нь хавж, дээд талаар нь хар бөсөөр даруулдаг. Хүүхдийн дээл хувцас том хүнийхээс бараг ялгаагүй. Эмэгтэй хүүхдийг арван таван нас хүрэхэд дээлийн хормойг тойруулан өвдөгцөө хар өнгийн “хошлон” татах бөгөөд хошлонгийн дээд талд нь улаан, доод талд нь өөр өнгийн даавуугаар эмжээр тавина. Харин эхнэр болоход нь хошлон тавьдаггүй, ханцуйд хар /хурган/ нударга залгана. Малгайны хувьд орой хэсгийг бөс даавуугаар эсгэж, хөвөн хавчуулж ширсэн, 6 талтай жинс бүхий Дархад хийцийн дуулга малгай өмсөнө. Цаатангуудын гутал нь өдий хүртэл уламжлалаа хадгалсан годон гутал юм. Цааны годыг түрүй хоншоороор үргэлж эсгэж, ширэн улаа дотор талаас нь 2-3 давхар цааны шөрмөсөөр давхарлан оёж бат бөх гутал хийнэ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу