МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХӨӨРӨГ УРЛАЛ

ХӨӨРӨГ УРЛАЛ

Хөөргийг эрт үедээ эвэр, туурай, агар зандан модоор хийдэг байснаа аажмаар шил, шаазан, яс, хув, улаан цагаан шүрээр урлаж, эрдэнийн чулуугаар урладаг өргөн хэрэглээний урлаг болон хөгжжээ. Хөөрөг хийх орчин үеийн арга хөөрөгний ур хийц чухам ямар хэрэглэгдэхүүн сонгосноос шалтгаалах бөгөөд толгойг голдуу улаан шүрээр хийхээс гадна шүрийг орлуулан шаазан, хув зэргээр ялгахын аргагүй адил хийсэн байдаг. Эхлээд будах зүйлээ хийж гүйцэтгэнэ. Дараа нь хатуу чулууг хүчилд хийж бага зэрэг өнгийг зөөлрүүлсэний дараа анилин, резразин, химийн будагч усанд өтгөвтөр найруулан түүндээ будах зүйлээ хийж буцалгана. Найруулсан будгандаа таваас арван дусал амек буюу цууны хүчил хийвэл будаг сайн бэхжинэ. Хэрэв нүдтэй шүр хийе гэвэл нүд байх цэгт нь ямааны өөхөн тос буюу давирхай, замын хар тос түрхээд, будганд оруулахад тослог давирхайлаг зүйл нь будаг орохоос хамгаалж цагаан толбо цэг үлдэж нүдтэй шүр адил болно. Хөөргийг халтар мана, гартаам, пийцүү, хаш, үүпэндэр, ундрам зэрэг үнэт эрдэнийн гэрэлт чулуугаар урладаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу