МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХӨЛӨГТ БА ӨРӨГТ ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

ХӨЛӨГТ БА ӨРӨГТ ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

Хөлөгт ба өрөгт тоглоомын уламжлалт төрөлд шатар, даам, бугат, морь уралдуулах /хөлөг дээр шагайгаар/, бэрз, ханлиг, жиргээ зэрэг буудал солилцох болон харилцан шахах тоглоом орно.

Монгол шатар: Шатрыг Хүннүгийн үед Монголд үүссэн гэдэг ч одоогоор баримт нотолгоо хангалттай байдаггүй. Гэвч Монгол шатрын дүрс, нүүдэл зэрэг нь Европынхоос ялгаатай мал аж ахуйтай холбоотой байдаг.

Буга тоглоом: Буга хөлөгт тоглоом нь Монгол шатрын өвөг бөгөөд Буган жиргэнүүд, Халзан буга, Уулын буга, Талын буга, Уул талын буга, Монгол буга, Тангад буга, Дөрвөн буга, Эвэр буга зэрэг төрлүүдтэй. Дугуй болон дөрвөлжин хөлгүүд дээр шагай болон чулууг ашиглан буга, хүү гэсэн 2 тал болон эсрэг талаа нүүдэлгүй болгосон нь хождог тоглоом юм. Тухайлбал, “Дөрвөн буга”-ыг тоглохдоо нэг тал нь 4 буга, эсрэг тал нь 21 хүү барьж, буга нь хүүг идэхийг хичээж, хүү нь бугыг нүүдэлгүй болгож хорихыг эрмэлзэн тоглодог 25 буудал бүхий хөлөгт тоглоом юм. Ханлиг: Энэхүү хөлөгт тоглоомыг Хүннүгийн үед наадаж байсан гэж үздэг. Зургаан талт хөлөг дээр хоёр хүн цагаан, хар 4,4 чулууг цагаан тал нь эхэлж тавин ээлжлэн нүүж, дөрвөн өнцгийн буудлыг эзлэх зорилготой тоглоно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу