МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХӨДӨЛМӨРИЙН БАГАЖ ХЭРЭГСЛИЙН УРЛАЛ

ХӨДӨЛМӨРИЙН БАГАЖ ХЭРЭГСЛИЙН УРЛАЛ

Багаж бол уран сайхны сэтгэлгээгээ илэрхийлэх, “үүдэл санаандаа хүрч” туурвих, хөдөлмөрлөх боломжийг бий болгогч юм. Багажны гангийн бүтэц, хатыг сорьж мэдэхгүйгээр урлан бүтээж, хөдөлмөрлөж байгаа зүйлээ бардаагаар дуусган төгөлдөр урлах хөдөлмөрлөх тэнхээгүй болно. Багажны төмрийг хатаахдаа дарь, давс, ноосны зунгаг, адууны туурайн хярвас, малын шивтэр, адууны цус, давс содтой ус, шар тос, тарвагны тос зэрэг олон зүйлийг тохируулан хэрэглэдэг бөгөөд хэрхэн хатсаныг мэдэхийн тулд түүнийг цавчих, хуурайдах, хөрөөдөх, ширээх, нугалах, хугалах зэргээр туршин үзэхийн зэрэгцээ, хатааж буй багажныхаа адил гарал жишгийн төмрөөс өөдөс аван цуг хатааж, дараа нь түүнийг цохин хугалж, эмтэлж үзэх “эх дүйцүүлэн хатаах” хэмээх аргыг хэрэглэж , догшин хатсан бол дахин халааж уяраах зэргээр хариулт хийх бөгөөд сул хатсан бол дахин түрхлэгүүд нэмж, хатаалт, үлээлт, хөөрөгдөлтийн шуурагдах хүчийг тохируулан, оч, дөл, залины өнгөөр олон дахин сорьж тохируулдаг ардын унаган барилыг цөхрөлтгүй сайн эзэмшсэн хүмүүс байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу