МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХҮРЭЭ ДУУ

ХҮРЭЭ ДУУ

Хот хүрээ байгуулагдсантай холбоотой суурин газар түгээмэл дуулагдаж байсан ардын богино дууг “Хүрээ дуу” гэж нэрлэдэг. Говь хээр, тал нутгийн ардын богино дуу цээлхэн, уужуу тавиун аялгуутай байдаг бол, өндөр уулархаг нутгийн ардын дуу огцом түргэн аялгуутай байдаг. Харин хүрээ дуу нь нүүдэлчин ахуйн дунд дуулагддаг богино дуутай харьцуулбал шүлгийн хувьд ижил боловч ая дангийн хувьд нугалаа, донж маяг ихтэй, дэгжин байдаг. Мөн хүрээ дуу нь хуучир, шанз хөгжимтэй маш сайхан зохирдог. Тухайлбал, “Сүнжидмаа”  дуу урт, богино хоёр янзын аяар дуулагддаг бөгөөд 3 дахь хувилбар нь шанзны цохилт, хоолойн цохилготой найрссан хүрээ ая юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу