МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ИНГЭНИЙ ХООРМОГ ИСГЭХ УЛАМЖЛАЛТ АРГА ТЕХНОЛОГИ

ИНГЭНИЙ ХООРМОГ ИСГЭХ УЛАМЖЛАЛТ АРГА ТЕХНОЛОГИ

Ингэний сүү бусад малын сүүнээс хамгийн өндөр илчлэгтэй бөгөөд чихэрлэг тул исгэхэд тохиромжтой. Ингэний сүүний айргийг хоормог, ундаа, боз ч гэж нэрлэдэг. Ингэний хоормог нь ээдэм үүсгэдэггүй, шар сүү ялгаруулдаггүй нэгэн жигд бүрэлдэлт үүсгэдэг онцлогтой ундаа юм. Ингийг  зуны улиралд 2-3, намар өвлийн улиралд 1-2 удаа 12-18 сар саахад ширгэдэггүй.  Ингэний хоормог исгэхдээ урд жил нь айраг хийж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж, шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ингэний хоормог нь элэг цөс, бөөрний өвчин, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, тамир сайжруулж дотор усан хаванг хөөдөг, даралт тогтворжуулдаг тул хөл хүнд эмэгтэйчүүд хүртэл хэрэглэхэд нэн тохиромжтой. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу