МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХЭТ ХУТГА УРЛАЛ

ХЭТ ХУТГА УРЛАЛ

Монгол эрийн бүсэндээ зүүдэг хэт, хутга, бэл хэмээх цогц бүтээл дархчуулын ур чадварыг үеийн үед шалгаж ирсэн үндэсний унаган хэрэгсэл-зүүсгэл юм. Хэт, хутга, бэл эр хүний бүхий л хэрэгцээг хангадаг бөгөөд энгийн, гоёлын 2 янз. Хутганы иш бариулыг элдэв ан амьтны эврээр хийх, ишний голд үйс шахах, жодоо, суман хар, сухай, зандан зэрэг хатуу мод, яс, заан, бодонгийн эврийг дэвтээлгэн зүсэж, зорж, толгойд нь мал, адгуусны таахайн сарлаг яс буюу түүнийг өвлөсөн таван оройтой гоёлоор хадаж хийх зэрэг нь цаана, наанаа онго амьтны дүрс эрхшээх цадиг шүтлэг, уран сайхны сэтгэлгээний олон янзын арга бий. Хутга мэсний ир эхнээсээ шүд, яс, чулууны ир, торгон үзүүр нь бүгдээрээ мод, чулуу, ясан зуулт ирнээс үүсгэлтэйг санаж тэр бүхний хийцийн болон уран сайхны бүтээцийн онцлог хэлбэршин тогтсон зүй тогтлыг шинжилж таньсны үндсэн дээр урлан бүтээдэг уламжлалтай. Хэт бэлний өрөнд голдуу онго сүлдэн хээ урладаг нь цахихдаа түүнээс эрхий, долоовор хуруугаар чимхэн барьж, төвлүүлэн цахиураа дэлсэж гал гаргахад зориулагджээ. Энэ нь одот тэнгэриээс гал хүртсэн домгийн олон хувилбараас үүдэн боловсорсон хэрэг болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу