МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХУУЧ ЯРИА

ХУУЧ ЯРИА

Хоёр буюу хэд хэдэн хүмүүс чөлөөт цагаараар цуглаад элдвийн юм ярилцаж “хууч хөөрч” байдаг бөгөөд нийгмийн болон хүний хувийн амьдралд тохиолдсон онцлог сонин явдлын тухай бага зэрэг буюу уран сэтгэмж таамаглал, нэмэр хачир оруулсан дурсамж буюу аман өгүүллэгийг хууч яриа гэж тодорхойлдог байна. Хууч яриа нь үлгэр, домгийн нэгэн адил аман зохиолын хүүрнэл буюу үргэлжилсэн үгийн зохиолын төрөлд хамаардаг. Хууч яриаг ерийн дурсамж, аж байдлын жирийн хүүрнэлтэй хутгаж болохгүй. Хууч яриа хэдийгээр хүмүүсийн дурсамж ярианд үндэслэдэг боловч тодорхой үйл явдал, дүр, уран хэллэг зэрэг уран сайхны онцлогоороо ялгагдана.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу