МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХУУЧИР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ХУУЧИР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Орчин цагийн тавал хөгжимчдийн байрлал нь баруун талаас морин хуур, шудрага, ёочин, хуучир, лимбэ дарааллаар суудлын эрэмбээр эрэмбэлэгддэг байж. Ер нь Монгол ардын тавал хөгжим нь хоорондоо нэг нэгтэйгээ хоршдог, хоршил нь нийлэмжтэй бөгөөд, зохицол сайтай байдаг нь тухайн зэмсгийн эгшгийн давхцал хөг эгшиглэгээтэй шууд холбоотой. Иймээс нийцтэй нягт дуурьсдаг байна. Морин хуур, хуучир хоёр хоёулаа нумт зэмсэг боловч (нумтын групп) энэ нь бие биеийн давхцал, хөг эгшиглэгээ нь уусгаж тодорхой бус дуурьслыг бүдгэрүүлж байдаг учир тэр бүрийн тод эгшиг авиа ялгарч сонсогддоггүй, мөн шудрагын авиа эгшиг, ёочингийн цуурайнд дарагдах тохиолдол элбэг байдаг. Мөн ёочин цуурай ихтэй ч товшивор, цохивор зэмсэг учир хуучир, лимбэ хөгжмийн хооронд суухад хөгжим бүрийн хөгжимдөж буй аялгуунууд тодорч илүү зохицол сайтай дуурьсана.Хуучир хөгжим нь Монгол ардын үндэсний чавхдаст, хилт хөгжмийн нэгэн төрөл зүйл хөгжим юм. Төв Халхад хуур хийл гэж байгаад хожуу үеэс хуучир гэх болжээ. Хотхойд, Дархад зэрэг умард Монголд “Хялгасан хуур”, “Бисанз”, Дорнод Монголын Үзэмчин “Аралт хуур”, “Жастуу хоор” гэдэг. Өмнөд монголын Сөнөд “Дөрвөн чихтэй хуур”, Хорчин “Хорае”, өрнөд Монголын Дөрвөн Ойрдын тасархай Халимгууд “Бийваа” гэхчилэн нэрлэдэг. Эртний энэ хуур нэг чавхдастай байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болсон. Монгол хуучир угалзтай, зургаан талсттай, модон бортоготой, иш нь мөн угалзтай, дөрвөн чихтэй морин толгойтой байжээ. Хуучир хөгжмийн бүтэц нь иш, чих, утас, сойлт, хялгас, нум, тэвх, бортого, цар зэргээс бүтсэн байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу