МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХУРДАН МОРЬ ШИНЖИХ МЭДЛЭГ

ХУРДАН МОРЬ ШИНЖИХ МЭДЛЭГ

Манай малчин ардууд олон үеийн турш хийсэн цөхрөлтгүй ажиглалтынхаа үр дүнд хурдан морь таних, уяж сойх талаар асар их туршлага хуримтлуулж нэгэн зүйл сургуулийг бий болгожээ. Хурдан морийг шинжиж танина гэдэг тун бэрх, морь морины бие бялдраас болж шинж нь харилцан адилгүй байна. Гэвч нэг үүлдрийн адуунд тухайлбал, Монгол адуунд хурдан сайн морины шинж ерөнхийдөө ойролцоо байна. Хурдан морийг гадаад, дотоод, нууц гурван шинжээр шинжилнэ. Гадаад шинж гэвэл, Аливаа амьтны ашиг шим, бяр чадал, хурд нь уул амьтны галбиртай холбоотой ба харин түүнээс бүрэн шалтгаалдаг тухай эдүгээ шинжлэх ухааны үүднээс төгс тогтоогдсон зүйл байхгүй байна. Гэвч аль ч үүлдэрт харьяалагдах ямар ч адуу нэг бол ажлын өндөр бүтээмжийг илрүүлэх явдалд чухалчлагдах бат чийрэг, эсвэл уналга, спортод хэрэглэгдэх хөнгөн шалмаг шинжийг биеийн галбиртаа агуулсан байх нь дамжиггүй. Морины шинжийн сургаалд хүлэг моринд байх 51 шинжийг ажиглалтаар тодорхойлсон нь гадар биеийг шинжих аргын үндэс болно. Үүнд: 1.Арван гурван их: Манлай, эрүү, хөмсөг бүгд яс, нуруу, гэдэс, хөх мах, булчин, омруу, дөрвөн туурай нь их байх хэрэгтэй. 2. Есөнурт: Дөрвөн шилбэ, нуруу, хоншоор, сагалдарга, хэл, чих урт байх. 3.Зургаан бүдүүн: Хоёр чихний уг, толгойн хэв, хөлний уг, сүүлний уг, умдаг хавирганы матаас бүдүүн байх. 4. Зургаан нарийн: Хүзүү, моголцог, хоншоор, хоёр чихний мөөгний үзүүр, салтаа бэрэвхий нарийн байх. 5. Таванбогино: Богтос чөмөг, хазлуур, хондлой, сүүл, бэрэвхий богино байх. 6. Есөнагуу: Дөрвөн туурай, хамрын нүх, хоёр нүдний хонхор, омруу, салтаа агуу байх. 7. Гурванөндөр хэрэгтэй гэгч: Дух овоо, мундаа харгам эдгээр болно. Эдгээр шинж моринд бүрэн төгс байх нь нэн чухал боловч ховор бөгөөд хэрвээ бүрэн төгс байвал их хурдан төгс хүчит хүлэг тэр мөн. Үүнээс гадна гадаад шинжийг доорх нэр бүхий арван хэсэгт хуваан үзэж болно. Үүнд: 1. Толгойн шинж 2. Туурайн шинж3. Сүүлний шинж4. Дууны шинж 5. Мөрний шинж 6. Усны шинж7. Идэшний шинж8. Шүдний шинж9. Шөрмөсний шинж10. Бүх биеийн шинж гэх мэт болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу