МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХУРДАН МОРЬ СОЙХ, УРАЛДУУЛАХ МЭДЛЭГ

ХУРДАН МОРЬ СОЙХ, УРАЛДУУЛАХ МЭДЛЭГ

Өглөө эртлэн адуугаа хурааж, уяж сойх морьдоо барин уяна. Хөдөө хээр газар уяна, гол усанд ойр уявал чийг авч морины гүйдэл саарах муу талтай. Сойх морио уячихаад шинжиж үз. Хүч тарга, хүнд хөнгөн хирийг үзэж уяна. Өргөн хавиргатай морийг орой нь барьж уяж хонуулаад маргааш өглөө нь эрт тавина. Өнжөөд ойр ойр үсэргээ, амьсгалыг нь сургах ба, ингэхдээ олон гуядаж болохгүй. Үүнээс хойш дөрөв өнжөөд нэмнэж шавар хөлс авна. Ер нь хөлс авахдаа хатируулах нь зүэтэй гэж хашир уяачид үздэг байна. Үүнээс хойш гурав өнжөөд хөөсөн хөлс ав. Үүнээс хойш хоёр өнжөөд тосон хөлс авна. Ийнхүү гурван хөлс авсны дараа сунгаж үсэргэнэ. Сунгаж үсэргэсэн шөнө орой тавиад маргааш нь эрт уяна.  Морио сайтар шинжиж, хавирга нь урт, яс нь бэх бат, хүч тарган морийг дахин хөлс авна. Баас их болвол эрт барьж, орой тавина. Хүч тэнхээ муу морины баас нь хатуу тул тусгай аргаар засдаг. Зовхи нь нимгэн, гэдэс нь нарийн, үс нь халцгай, сүвээ нь хол морь эм барын угшил тул тусгай аргаар засдаг.  Ер нь бүх төрлийн морийг нартай өдөр нимгэнээр нэмнэнэ. Хүйтэн бороонд зузаанаар нэмнэж уядаг. Зүс хүйтэн бороотой өдөр эрт тавих нь өлзийтэй. Хээрийн бэлчээрийн өвс идүүлэх ёстой бөгөөд ус намагтай газрын өвс идүүлбэл морины давхиа саарах муу талтай. Давхиа гэнэт муудвал арвайн гурилаар бүх сүвийг нь арчаад, зэлүүд тал, аглаг газар орхидог. Их бага идэштэй морийг сайтар шинжиж уях хэрэгтэй. Хоол идэш нь тохироогүй морины өнгө нь муухай, нүд нь ширгэх, зоо нурууны үс нь зулгарах зэргээр харшилсан нь мэдэгдэх тул хар модны шогшгой буцалгаж өгдөг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу